Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Москвагийн археологичид Догшин Иван хааны үеийн зооснуудыг олжээ

Москвагийн археологичид Догшин Иван хааны үед гүйлгээнд хэрэглэж байсан зооснуудыг олжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Москвагийн археологичид Догшин Иван хааны үеийн зооснуудыг олжээ
Москвагийн археологичид Догшин Иван хааны үеийн зооснуудыг олжээ. Зураг: МҮОНРТ

Москвагийн археологичид Догшин Иван хааны үед гүйлгээнд хэрэглэж байсан зооснуудыг олжээ. Тухайлбал, Догшин Иван хааны хаанчлалын үе буюу 16-р зууны дунд үетэй холбогдох эдгээр 10 ширхэг зоосыг уран дархад гараар давтаж урласан байна.

Археологичид эдгээр зоосыг зааны ясаар урлаж хийсэн шатрын хөлөгт нуусан байсныг олж, дотроос нь гарган авчээ.

Харин судлаачид тухайн үед буюу 16-р зууны үед эдгээр зоосоор хүнсний худалдааны хар зах дээрээс амьд галуу болон нэг кг орчим өргөст хэмх худалдаж авах төдий хэмжээний мөнгөн зоос гэж үзэж буй юм байна.

Хуваалцах