Москвагийн экспортын төвийн удирдлагуудтай уулзалт хийлээ
МҮХАҮТ-ын дэд захирал Ч.Баттулга Москвагийн экспортын төвийн гүйцэтгэх захирал Степанов Виталий Андреевичийг хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

МҮХАҮТ-ын дэд захирал Ч.Баттулга Москвагийн экспортын төвийн гүйцэтгэх захирал Степанов Виталий Андреевичийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол, Москва хотын худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимтэй өргөжүүлэх, Монгол-Евразийн Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг УИХ-аар батламжилсны дараа хэрэгжүүлэх арга механизм, харилцан тарифын хөнгөлөлт эдлэх болон техник ажиллагааны талаар санал солилцлоо.
Москвагийн экспортын төв нь ОХУ-ын бусад бүс нутгийн экспортын дэмжих төвүүдтэй уялдан ажиллаж, Москвагийн үйлдвэрлэл, инновац, үйлчилгээний компаниудыг олон улсын зах зээлд амжилттай гаргахад чиглэн үйл ажиллагаа явуулдаг. Москва хот нь ОХУ-ын нийт экспортын 20 хувийг дангаараа эзэлдэг онцлогтой.
Уулзалтад МҮХАҮТ-ын зөвлөх Э.Оюунтэгш, ГХААГ-ын дарга Э.Солонго нар оролцлоо гэж Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас мэдээллээ.


















