Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Москвагийн захирагч Хөлбөмбөгийн ДАШТ эхлэх өдрийг амралтын өдөр болгон зарлахыг уриалжээ

Москва хотод Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчид хүрэлцэн ирсээр байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Москвагийн захирагч Хөлбөмбөгийн ДАШТ эхлэх өдрийг амралтын өдөр болгон зарлахыг уриалжээ
Москвагийн захирагч Хөлбөмбөгийн ДАШТ эхлэх өдрийг амралтын өдөр болгон зарлахыг уриалжээ. Зураг: МҮОНРТ

Москва хотод Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчид хүрэлцэн ирсээр байна. Хөлбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг Дэлхийн аваргын төлөөх тэмцээн энэ сарын 14 нөөс долоодугаар сарын 15-ныг дуустал ОХУ-ын 11 хотод болох юм.

Дэлхийн аваргын нээлтийн арга хэмжээ зургаадугаар сарын 14-ний өдөр Москва хотноо болно. Харин Москвагийн цагаар 18:00 цагт Лужник цэнгэлдэх хүрээлэнд Саудын Араб, Оросын шигшээ багийн тоглолтоор аваргын төлөөх өрсөлдөөн эхлэх юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх гэж байгаатай холбоотойгоор Москва хотын дарга, амбан захирагч Сергей Собянин нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж компаниудын удирдлагад тэмцээн эхлэх эхний өдөр ажилчиддаа амралт олгохыг уриалсан байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх өдөр Москва хотын замын ачаалал ихсэхээс сэргийлэх үүднээс ийм уриалга гаргаж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн Москва хотын оршин суугчдад хандаж олон улсын томоохон тэмцээн уралдааныг амжилттай зохион байгуулахын тулд авч байгаа арга хэмжээнүүд түүний дотор хотын замуудад хязгаарлалт хийх асуудлыг ойлгон хүлээн авч, хүлээцтэй хандахыг уриалжээ.

Хуваалцах