Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Моторойд” нэртэй шинэ загварын мотоциклыг танилцуулна

Хөгжмийн зэвсэг үйлдвэрлэгч Японы "YAMAHA" компани ухаалаг мотоциклын концепцоо танилцуулсан байна. "Моторойд" нэртэй тус мотоциклын концепцын цоо шинэ загварыг "YAMAHA"-гийн шилдэг инженерүүд зохион бүтээжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Моторойд” нэртэй шинэ загварын мотоциклыг танилцуулна
“Моторойд” нэртэй шинэ загварын мотоциклыг танилцуулна. Зураг: МҮОНРТ

Хөгжмийн зэвсэг үйлдвэрлэгч Японы "YAMAHA" компани ухаалаг мотоциклын концепцоо танилцуулсан байна. "Моторойд" нэртэй тус мотоциклын концепцын цоо шинэ загварыг "YAMAHA"-гийн шилдэг инженерүүд зохион бүтээжээ. Автомашины хөгжил ухаалаг технологи руу шилжин өөрчлөгдөж байгаа. Үүнтэй адил мотоцикл ч мөн адил техник технологийн шинэчлэлүүдийг хийж байна.

Үүний нэг нь Японы "YAMAHA" компанийн "Моторойд" мотоцикл юм. Тус тээврийн хэрэгслийг ухаалаг хэмээн онцолж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр тус мотоциклын аккумулятор нь суудлынхаа доор байрлаж байгаа хэмээн мэдээлсэн юм. Гадна загварын хувьд хуучны хэв маягийг эвдсэн, ирээдүйн тээврийн хэрэгслийн шинж төрхийг агуулсан нь харагдаж байгаа юм. Техникийн боломжит үзүүлэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх хараахан болоогүй байгаа талаар дурдсан байна.

Учир нь өнөөдөр Японы Нийслэл Токио хотод болох Мотошоу үзэсгэлэнгийн дараа албан ёсоор танилцуулахаар болсон талаар мэдээлж байгаа юм. Харин тус үзэсгэлэнд хүрэлцэн очсон зочдод илүү дэлгэрэнгүй танилцуулах болно хэмээн онцолж байна. Үүний зэрэгцээ Японы "YAMAHA" компани өөр шинэ төрлийн бүтээлүүдээ ч олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Хуваалцах