Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мотоцикл, моторт дугуйгаар зөвшөөрөлгүй зорчвол хариуцлага хүлээлгэнэ

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа бөгөөд уг зөрчлийг гаргаж буй иргэд тус үйлдлээ таслан зогсоохыг анхааруулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мотоцикл, моторт дугуйгаар зөвшөөрөлгүй зорчвол хариуцлага хүлээлгэнэ
Мотоцикл, моторт дугуйгаар зөвшөөрөлгүй зорчвол хариуцлага хүлээлгэнэ. Зураг: МҮОНРТ

Богдхан уулын дархан цаазат газрын онгон зэрлэг болон хамгаалалтын бүсэд мотоцикл, моторт дугуйгаар батлагдсан аяллын маршрутаас бусад газраар зөвшөөрөлгүй зорчиж хөрс, ургамлыг сүйтгэх, зэрлэг амьтдын амьдрах таатай орчинд аюул дарамт үзүүлэх, байгаль орчныг бохирдуулах үйлдэл нэмэгдэх болсон.

Дээрх үйлдэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа бөгөөд уг зөрчлийг гаргаж буй иргэд тус үйлдлээ таслан зогсоохыг анхааруулж байна.

Дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу иргэнийг 500 нэгжтэй, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг анхааруулж байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.

Хуваалцах