Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Мотоцикль унахыг хориглолоо

Баянхонгор аймгийн Засаг дарга мотоциклийг замын хөдөлгөөнд оролцуулахыг түр хориглох тухай захирамж гаргажээ. Ламын гэгээн Лувсанданзанжанцан мэндэлсний 375 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишэнин гэгээнтэнд бат оршил өргөх ёслол, даншиг наадам, Төвийн бүсийн “Их хурд-2014"

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мотоцикль унахыг хориглолоо
Мотоцикль унахыг хориглолоо. Зураг: МҮОНРТ

Баянхонгор аймгийн Засаг дарга мотоциклийг замын хөдөлгөөнд оролцуулахыг түр хориглох тухай захирамж гаргажээ.
Ламын гэгээн Лувсанданзанжанцан мэндэлсний 375 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишэнин гэгээнтэнд бат оршил өргөх ёслол, даншиг наадам, Төвийн бүсийн “Их хурд-2014" хурдан морины уралдаан Баянхонгор аймагт энэ сарыг 21-27-ны өдрүүдэд болох юм. Тиймээс Баянхонгор хот, Дуурсахын хөндий, Эрдэнэцогт сумын Жанжины 4 дүгээр багийн Баянзүрхийн хонхор орчмоор мотоцикльтой хүнийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй аж.

Хуваалцах