Мотоциклчдийн 2014 оны уралдааны нээлт болно
Мотоциклчдийн 2014 оны уралдаан тэмцээнүүдийн албан ёсны нээлтийн уралдаан энэ сарын 11-нд Морингийн даваанд болно.
Мэдээллийн алба

Мотоциклчдийн 2014 оны уралдаан тэмцээнүүдийн албан ёсны нээлтийн уралдаан энэ сарын 11-нд Морингийн даваанд болно.
Тэмцээний талаар болон энэ онд зохиогдох мото спортын уралдааны мэдээллийг хүргэхээр Үндэсний авто мото спортын клубээс хэвлэлийн хурал зарлалаа.
Хэвлэлийн хуралд уралдааны ерөнхий зохион байгуулагч Монголын авто машин, мотоциклийн спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Очирсүх, Үндэсний авто мото спортын клубын тэргүүн Х.Батбаасан, Эко мото спорт аяллын клубын нарийн бичгийн дарга Д.Батбаяр болон мотоциклийн тамирчид оролцоно.
Хурал “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд маргааш 11:00 цагаас болох гэнэ.


















