Мотоцикльчид Архангайн Чулуут руу аялна
Маргааш 06 цагаас нийслэлээс хөдлөх эдгээр тамирчин 1200 км замыг туулж эко аялал хийх юм. Байгаль эх дэлхийдээ зөв зохистой аялах, байгаль орчинд болж буй зөрчлийг илрүүлэх, фото мэдээлэл бэлтгэх зэрэг олон зорилготой тус клуб байгуулагдаад хоёр жил болжээ.
Мэдээллийн алба

“Эко мотоспорт” аялалын клубын гишүүд, тамирчид 14 мотоцикльтэй Архангайн Чулуут сум руу аялна. Маргааш 06 цагаас нийслэлээс хөдлөх эдгээр тамирчин 1200 км замыг туулж эко аялал хийх юм. Байгаль эх дэлхийдээ зөв зохистой аялах, байгаль орчинд болж буй зөрчлийг илрүүлэх, фото мэдээлэл бэлтгэх зэрэг олон зорилготой тус клуб байгуулагдаад хоёр жил болжээ. Мөн залуус аялахдаа байгаль орчноо цэвэрлэж бусдад зөв аялах үлгэр дуурайл болохын зэрэгцээ хятад мотоцикль унадаг иргэдийг зөв дадалд хэвшүүлэх нөлөөлөл үзүүлэх хүсэлтэй гэнэ.
Харин энэ удаагийн аялал нь Чулуут сумын 90 жилийн ойд оролцох төдийгүй Чулуут гол, Тайхар чулуу зэрэг тус аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудад клубынхаа зорилго чиглэлийн дагуу ажиллан аялах юм байна.


















