Мотоциклийн ослын улмаас хоёр эрэгтэй нас баржээ
Энэ сарын 19-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын хоёрдугаар баг, Баянтээгийн уурхайгаас Олгой нуур гэх газар шороон замд Ө жолоочтой Иж планета-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 43 настай эрэгтэй Ө нас барсан хэрэг гарчээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 19-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын хоёрдугаар баг, Баянтээгийн уурхайгаас Олгой нуур гэх газар шороон замд Ө жолоочтой Иж планета-5 маркийн мотоцикл онхолдож жолооч 43 настай эрэгтэй Ө нас барсан хэрэг гарчээ.
Мөн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвөөс урагш Бүрхээр толгой гэх газар шороон замд Н жолоочтой Бүргэд маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 37 настай эрэгтэй Н нас барсан ноцтой зам тээврийн осол гарчээ.
Дулааны улирал эхэлсэн учраас мотоцикл болон унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцдог иргэдийн тоо нэмэгддэг. Үүнийг дагааг нийслэл болон хөдөө орон нутагт мотоциклтой зам тээврийн осолд өртөх иргэдийн тоо ч мөн өсдөг. Тиймээс иргэд мотоцикл болон дугуйгаар хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай өмсөж, замын нөхцөл, хурдаа зөв тохируулан оролцохыг анхааруулж байна.
Эх сурвалж: Замын цагдаагийн газар


















