Мотоциклтой эргүүл ажиллалаа
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс санаачлан дүүргийн нутаг дэвсгэрт гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үед шуурхай хүрэлцэн очих зориулалтаар мотоциклтой хөдөлгөөнт эргүүлийг томилон ажиллуулж байна. Энэхүү мотоциклийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлүүлсэн бөгөөд гадаад
Мэдээллийн алба

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс санаачлан дүүргийн нутаг дэвсгэрт гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үед шуурхай хүрэлцэн очих зориулалтаар мотоциклтой хөдөлгөөнт эргүүлийг томилон ажиллуулж байна. Энэхүү мотоциклийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлүүлсэн бөгөөд гадаад улсуудын Онцгой байдлын албаны техник хэрэгслүүдээс санаа авч өөрсдөө чанга яригч болон хоёр ширхэг 20 литрийн РЛО тогтоогч зэргээр тоноглож үүрэг гүйцэтгүүлж байна. Эдгээр хөдөлгөөнт мотоциклтой эргүүл нь шатахуун бага зарцуулдаг урьдчилан сэргийлэх ажилд маш тохиромжтой бөгөөд ялангуяа ой хээрийн түймрийн хөдөлгөөнт эргүүлийн ажилд тун тохиромжтой гал гарсан үед богино хугацаанд хүрэлцэн очиж үүрэг гүйцэтгэх боломжтой юм. Энэхүү ажил нь Онцгой байдлын албаны 10 жилийн ойг угтаж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс хэрэгжүүлж буй бүтээлч ажлын нэг болж байна.


















