Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Мотоциклын суудал бүхий төхөөрөмж “Leangp”-ийг ухаалаг зурагттай холбоод тоглох боломжтой

Хүүхэд залуусын хүсэл зорилго өөр өөр байдаг. Харин уралдааны мотоциклоор салхи татуулан давхихыг хүсдэг залуучууд цөөнгүй. Тэгвэл Мотоциклын дэлгүүрээс жинхэнэ мотоцикл худалдаж

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мотоциклын суудал бүхий төхөөрөмж “Leangp”-ийг ухаалаг зурагттай холбоод тоглох боломжтой
Мотоциклын суудал бүхий төхөөрөмж “Leangp”-ийг ухаалаг зурагттай холбоод тоглох боломжтой. Зураг: МҮОНРТ

Хүүхэд залуусын хүсэл зорилго өөр өөр байдаг. Харин уралдааны мотоциклоор салхи татуулан давхихыг хүсдэг залуучууд цөөнгүй. Тэгвэл Мотоциклын дэлгүүрээс жинхэнэ мотоцикл худалдаж авах гэж байгаа ч хараахан амжаагүй байгаа залууст болон мөн автомат тоглоомон дээр тоглохыг хүсдэг залууст шинэ боломж бий болоод байна. Энэ бол гэрийнхээ өрөө тасалгаанд суурилуулан, ухаалаг зурагттайгаа холбоод тоглох буюу уралдах боломжтой мотоциклын суудал бүхий “ЛийнЖи-Пи” нэртэй төхөөрөмж юм.

Мотоциклийн жинхэнээсээ унаж мэдрэх аль эсвэл автомат тоглоомын газарт байдаг мотоциклийн төхөөрөмжид дээр сууж тоглонгоо мэдрэх харилцан адилгүй. Гэхдээ энэ мэдрэмжийг адил мэт мэдрүүлэх боломжтой төхөөрөмжийн бүтээгээд байна. Үүнийг заавал автомат тоглоомын газарт очин мэдрэх бус харин гэртээ суурилуулан мэдэрнэ. Уралдааны зам дээр хэрхэн жолоодлого хийх үү, тойрог хийхдээ хурдаа яаж тааруулхуу, араагаа яаж солих уу зэрэг бусад үйлдлүүдийг бараг л бодит мэтээр хийж үзэж болно. Түүнчлэн виртуал дуулга зүүнгээ уралдана гээд үзэхээр дуу дуугаралт, үзэгдэх орчин, мотоциклийн төхөөрөмжийн эд материал, залалт хийж байхдаа хазайлтын хэлбэр гэх мэт бусад бүхий л төрлийн байдлаараа бодит байдал руунилээн дөхөж очсон гэхэд болно.

Энэ төхөөрөмжийг бүтээсэн ЛийнЖи Пи гарааны компани Кикстартерийг түшиглэн 30 мянга гаруй еврогийн хөрөнгө босгоод байгаа юм байна. Үргэлжлүүлэн хөрөнгөө босгож, үйлдвэрлэлтээ эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Харин худалдаанд ЛийнЖи Пи төхөөрөмж ойролцоогоор нэг мянга орчим еврогийн үнэтэй юм байна.

Хуваалцах