Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МОУА-ийн хамт олон “Оюуны мэлмий нээгч” хөтөлбөрөө маргааш эхлүүлнэ

Эдгээр шалгарсан суралцагчид ой тогтоолт, сэтгэхүй хөгжүүлэх “Memory Focus” сургалтад сарын турш үнэ төлбөргүйгээр хамрагдахаар болсон байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МОУА-ийн хамт олон “Оюуны мэлмий нээгч” хөтөлбөрөө маргааш эхлүүлнэ
МОУА-ийн хамт олон “Оюуны мэлмий нээгч” хөтөлбөрөө маргааш эхлүүлнэ. Зураг: МҮОНРТ

Х.Хатанбаатар захиралтай Монголын оюун ухааны академийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд ХУД-ийн 63 дугаар тусгай сургуульд “Оюуны мэлмий нээгч” хөтөлбөрөө маргаашаас хэрэгжүүлэх гэж байна.

Тэд тус сургуулийн 6-9 дүгээр ангийн 60 гаруй сурагчдаас ой тогтоолтын чадамжийн сорил шалгалт авч, 10 сурагчийг шалгаруулжээ.

Эдгээр шалгарсан суралцагчид ой тогтоолт, сэтгэхүй хөгжүүлэх “Memory Focus” сургалтад сарын турш үнэ төлбөргүйгээр хамрагдахаар болсон байна.

Тус сургалт нь суралцагчийн уураг тархины бүтэц, онцлогт тохирсон ой тогтоолтын сонирхолтой аргачлалд суралцаж олон төрлийн мэдээллийг мартахааргүй тогтоож сурах арга барилыг бий болгодог онцлогтой аж.

Тэд энэхүү үйл ажиллагаагаа Монголын оюун ухааны академийнхаа 10 жилийн ойн хүрээнд санаачилж зохион байгуулж байгаа гэнэ.

Хуваалцах