Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Моушин Монголиа” бүжгийн олон улсын цахим наадмыг Ё.Дамчаабадгарын “Хотын хэмнэл” бүжгээр нээнэ

наадам Монголын балетын хөтөлбөрийн дэглээч, соёлын тэргүүний ажилтан Ё.Дамчаабадгарын “Хотын хэмнэл” орчин үеийн бүжгийн тоглолтоор энэ сарын 26–ны 20:00 цагт нээлтээ хийнэ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Моушин Монголиа” бүжгийн олон улсын цахим наадмыг Ё.Дамчаабадгарын “Хотын хэмнэл” бүжгээр нээнэ
“Моушин Монголиа” бүжгийн олон улсын цахим наадмыг Ё.Дамчаабадгарын “Хотын хэмнэл” бүжгээр нээнэ. Зураг: МҮОНРТ

Монголын урлагийн зөвлөлөөс санаачлан Монголын балетын хөтөлбөртэй хамтран орчин үеийн бүжгийн урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах, мэргэжлийн бүжигчдийн чадавхыг дээшлүүлэх, бүжгийн урлагийн салбарын олон улсын түншлэлийг өргөжүүлэх зорилготой II дахь удаагийн “Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг цахимаар зохион байгуулж байна.

Тус наадам Монголын балетын хөтөлбөрийн дэглээч, соёлын тэргүүний ажилтан Ё.Дамчаабадгарын “Хотын хэмнэл” орчин үеийн бүжгийн тоглолтоор энэ сарын 26–ны 20:00 цагт нээлтээ хийнэ.

Эрхэм уншигчид та бүхэн дээрх нээлтийн тоглолтыг “Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадмын албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан хүлээн авч үзэх боломжтой.

Хуваалцах