Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МСЭ, Нийслэлийн прокурорын газар хамтран ажиллана

МСЭ, Нийслэлийн прокурорын газар хамтын ажиллагааны санамж бичгийг үйлдэж Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, Нийслэлийн прокурор, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Нийслэлийн прокурорын газар хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МСЭ, Нийслэлийн прокурорын газар хамтран ажиллана
МСЭ, Нийслэлийн прокурорын газар хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

МСЭ, Нийслэлийн прокурорын газар хамтын ажиллагааны санамж бичгийг үйлдэж Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, Нийслэлийн прокурор, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Нийслэлийн прокурорын газар хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Талуудыг төлөөлөн санамж бичигт Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, Нийслэлийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Бат-Орших нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд талууд
бодит мэдээллийг олон нийтэд түгээж иргэдэд мэдээлэл олж авах эрхийг нь ханган ажиллах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх, хийсэн ажлыг олон нийтэд шуурхай хүргэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхийн тулд сонин, сайт, радио, телевизийн ажилтнуудын дунд сургалт, ярилцлага зохион байгуулах, шаардлагатай мэдээллийг хуулийн хүрээнд солилцох зэргээр хамтран ажиллана. Энэхүү санамж бичиг нь хамтын ажиллагааны анхан шатны баримт бичиг бөгөөд талуудын аль нэг нь цуцлах санал гаргах хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх аж.

Хуваалцах