Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлаар П.Баярмагнайг томилов

Дашрамд дурдахад, өнгөрөгч хоёрдугаар сард Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Гүйцэтгэх захирлын албан тушаалд нээлттэйгээр сонгон шалгаруулалт зарласан юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлаар П.Баярмагнайг томилов
МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлаар П.Баярмагнайг томилов. Зураг: МҮОНРТ

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал өчигдөр болжээ. Тус хурлаар МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын зарын дагуу ирсэн материалуудтай танилцсаны үндсэн дээр Пунцагийн Баярмагнайг Гүйцэтгэх захирлаар томилох шийдвэр гаргасан байна.

П.Баярмагнай нь 1999 онд МСНЭ-д гишүүнээр элссэн бөгөөд АНУ-ын Уолдроф коллеж, Денвер семинар сургуулийг тус тус дүүргэсэн аж. Мөн Олон Улсын Пресс Клубуудын дэд ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд олон улсын түвшний хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Дашрамд дурдахад, өнгөрөгч хоёрдугаар сард Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Гүйцэтгэх захирлын албан тушаалд нээлттэйгээр сонгон шалгаруулалт зарласан юм.

Хуваалцах