Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МСҮТ-д суралцагсдын тоо өсчээ

Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн хүрээнд энэ жил 3600, 2014 онд 4000, 2016 онд 4500 ажлын байр шинээр бий болгохоор Шинэчлэлийн Засгийн газар ажиллаж байгаа гэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МСҮТ-д суралцагсдын тоо өсчээ
МСҮТ-д суралцагсдын тоо өсчээ. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Шинэчлэлийн Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн талаар хийх ажлынхаа мөрийн хөтөлбөрт 150 мянган ажлын байрыг шинээр бий болгоно хэмээн тогтоол гаргуулж байсан.

Энэ жилийн хувьд гэхэд 49 мянган ажлын байрыг шинээр бий болгосон талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг дуулгалаа. Цаашид энэ тоогоо жил жилээр нэмээд өсгөөд явах бололцоотой гэнэ. Дашрамд өгүүлэхэд Мэргэжил сургалтын төвд суралцагсдын тоо өмнөх жилүүдээс хоёр дахин өсөж 24 мянгад хүрсэн байна.

Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн хүрээнд энэ жил 3600, 2014 онд 4000, 2016 онд 4500 ажлын байр шинээр бий болгохоор Шинэчлэлийн Засгийн газар ажиллаж байгаа гэв. 15 цагт эхэлсэн ерөнхий сайдын мэдээллийн цаг түр завсарлаад байна.

Түлхүүр үг:Ерөнхий сайд
Хуваалцах