Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МСҮТ-ийн оюутнууд малчдад туслах аян эхлүүлжээ

Дундговь аймгийн МСҮТ-өөс санаачлан малчдад туслах аяныг сургуулийн нийт багш, сурагчдыг хамруулан зохион байгуулжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МСҮТ-ийн оюутнууд малчдад туслах аян эхлүүлжээ
МСҮТ-ийн оюутнууд малчдад туслах аян эхлүүлжээ. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн МСҮТ-өөс санаачлан малчдад туслах аяныг сургуулийн нийт багш, сурагчдыг хамруулан зохион байгуулжээ. Аяны хугацаанд 700 гаруй мянган төгрөг цугларсан байна. Цугларсан мөнгөөр өвс, тэжээл худалдан авч аймгийн Онцгой байдлын газарт өнөөдөр хүлээлгэн өглөө.

Аймгийн Онцгой байдлын газрын дарга Я.Алтанхундага “Аймгийнхаа зудтай буюу зудархуу байгаа сумдын малчдад тус өвс, тэжээлийг хүргэх болно. Өвөлжилт хүндэрсэн хүнд хэцүү нөхцөлд тусламжийн аян өрнүүлж сайхан санаачилга гаргасан МСҮТ-ийн хамт олонд талархал илэрхийлье” гэсэн юм.

Хуваалцах