МСҮТ, Политехник коллежийн элсэлт 60 гаруй хувьтай байна
Улсын хэмжээнд МСҮТ, Политехник коллежийн элсэлт 60 гаруй хувьтай байгаа бөгөөд ирэх есдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд нэмэгдэх төлөвтэй байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд нийт 80 мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж үйл ажиллагаа явуулж, 230 орчим мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэсэн. Харин удахгүй эхлэх 2020-2021 оны хичээлийн жилд 81 сургууль МСҮТ, политехник коллеж шинээр 29 мянга орчим хүн элсүүлж, 225 орчим мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулна. Ийн өнгөрсөн хичээлийн жилд элссэн суралцагч нартай нийлээд 40 мянга гаруй суралцагч ирэх хичээлийн жилд МСҮТ, политехник коллежид мэргэжил эзэмшинэ. Улсын хэмжээнд МСҮТ, политехник коллежийн элсэлт 60 гаруй хувьтай байгаа бөгөөд ирэх есдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд нэмэгдэх төлөвтэй байна.
Түүнчлэн элсэгчдийн дийлэнх хувь нь барилга, тээвэр, аж үйлдвэрийн салбарын мэргэжил эзэмшихээр бүртгүүлээд байгаа юм.
Төр, засгаас ажилгүйдлийг бууруулахын тулд МСҮТ, политехник коллежид элсэн сурагчдыг дэмжиж байгаа. Тухайлбал, 2016 оноос олгохоо зогсоогоод байсан МСҮТ, Политехник коллежид суралцагчдын тэтгэлгийг өнгөрсөн жилээс дахин өгч эхэлсэн.
Мөн энэ жилээс тэтгэлгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 200 мянган төгрөг болгосон бөгөөд дотуур байрны хоолны мөнгийг 685 төгрөгөөр нэмж, 3000 төгрөг байхаар тогтоож өгсөн. Мөн 45 хүртэлх насны бүх суралцагчид сар бүр тэтгэлэг олгоно.


















