Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

МЦНХ-ны Дорноговь аймаг дахь салбар холбооны тэргүүнээр Т.Энхтүвшинг сонгов

Монгол цэргийн нэгдсэн холбооны Дорноговь аймаг дахь анхдугаар уулзалт, чуулган өчигдөр боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МЦНХ-ны Дорноговь аймаг дахь салбар холбооны тэргүүнээр Т.Энхтүвшинг сонгов
МЦНХ-ны Дорноговь аймаг дахь салбар холбооны тэргүүнээр Т.Энхтүвшинг сонгов. Зураг: МҮОНРТ

Монгол цэргийн нэгдсэн холбооны Дорноговь аймаг дахь анхдугаар уулзалт, чуулган өчигдөр боллоо.

Монгол цэргийн нэгдсэн холбооноос орон нутагт салбар нэгж байгуулан, аймгийн төр, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, гишүүнчлэлд түшиглэсэн ажил үйлчилгээг нэгдсэн удирдлагаар ханган чанар, үр өгөөжтэй зохион байгуулах зорилгоор зохион байгуулсан уг арга хэмжээг тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нээж, МЦНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал О.Үржин холбооны зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэлийн талаар танилцуулсан байна. Дараагаар нь чуулганд оролцогчид МЦНХ-ны Дорноговь аймаг дахь салбар холбооны тэргүүнийг сонголоо.

МЦНХ-ны Дорноговь аймаг дахь салбар холбооны тэргүүнээр Дорноговь аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга, бэлтгэл хошууч Т.Энхтүвшин 100 хувийн саналаар сонгогджээ.

Хуваалцах