Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"МТZ" бонд амжилттай арилжаалагдаж дууслаа

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гаргасан 300 тэрбум төгрөгийн "МТZ" бонд амжилттай арилжаалагдаж дуусчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"МТZ" бонд амжилттай арилжаалагдаж дууслаа
"МТZ" бонд амжилттай арилжаалагдаж дууслаа. Зураг: МҮОНРТ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гаргасан 300 тэрбумын "МТZ" бонд амжилттай арилжаалагдаж дуусчээ.

Энэхүү бонд нь Монгол Улсад анх удаа төрийн өмчит компани өөрийн хөрөнгөөрөө батлан даан гаргасан, жилийн 17 хувийн хүүтэй эх үүсвэрээр Багахангай-Хөшигт-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын санхүүжилтэд зарцуулагдах бөгөөд цаашид олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас дэд бүтцийн урт хугацаат хөрөнгө оруулалт татаж энэхүү бондоо буцаан дуудахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү санхүүжилтийн арга хэрэгсэл нь Төрийн өмчит компаниудын хувьд шинэ жишиг бөгөөд улсын төсөвт дарамт үзүүлэхгүй төсөл хөтөлбөрийг бизнесийн зарчимаар санхүүжүүлэх мөн олон улсын банк санхүүгийн шаардлага жишигт нийцсэн санхүү болон үйл ажиллагааны үр дүн тайлагнадаг анхны Төрийн өмчит компани болсноороо онцлог юм.

Хуваалцах