Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж теле хичээл заалаа

Өнөөдөр 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр. Уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ өдөр дунд сургуулийн сурагчдад “Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо” гэсэн сэдэвт теле хичээл заалаа.

М.
М.Тодхүү

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж теле хичээл заалаа
МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж теле хичээл заалаа. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр. Уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ өдөр дунд сургуулийн сурагчдад “Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо” гэсэн сэдэвт теле хичээл заалаа.

Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд тав дахь удаагаа теле хичээл зааж байгаа явдал юм. Ерөнхийлөгч 2009 оны есдүгээр сарын 1-нд “Дэлхийн дулаарал-Монгол орон”, 2010 онд “Монголын бахархал”, 2011 онд “Монголын сайхан орноор”, 2012 онд “Хүн болох багаасаа” гэсэн сэдвүүдээр тус тус хичээл зааж байсан билээ.

Гэрэл зургийг С.Батгүр

Түлхүүр үг:Хичээлийн шинэ жилМонгол улсын ерөнхийлөгч
Хуваалцах