МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хүлээн авч уулзлаа
Хүн төрөлхтний парламент гэгдэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дахь удаагийн чуулганд Дэлхийн 102 орны Төрийн тэргүүн, 49 Улсын Засгийн газрын тэргүүн, 42 улс Гадаад хэргийн сайдын түвшинд оролцохоор АНУ-ын Нью-Йорк хотноо хуран цуглаад байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ сарын 22-
Мэдээллийн алба

Хүн төрөлхтний парламент гэгдэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дахь удаагийн чуулганд Дэлхийн 102 орны Төрийн тэргүүн, 49 Улсын Засгийн газрын тэргүүн, 42 улс Гадаад хэргийн сайдын түвшинд оролцохоор АНУ-ын Нью-Йорк хотноо хуран цуглаад байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзаж, Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар болон олон улсын бусад асуудлаар санал солилцов.
Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нар Олон Улсын харилцааны түгшүүртэй бүс нутаг болох Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудалаар санал солилцлоо.
Монгол Улсын зүгээс санаачлах бүхий л үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга илэрхийллээ.


















