МУАЖ Д.Жамъянжав таалал төгслөө
“Зэрэг нэмэхийн өмнө” киноны Долдойн дүрээр ард олныхоо хайр хүндэтгэлтийг хүлээсэн МУАЖ Д.Жамъянжав таалал төгслөө.
Мэдээллийн алба

“Зэрэг нэмэхийн өмнө” киноны Долдойн дүрээр ард олныхоо хайр хүндэтгэлтийг хүлээсэн МУАЖ Д.Жамъянжав таалал төгслөө.
Түүнийг 2008 оны 11-р сарын 11-ны өдөр МУ-н ерөнхийлөгч Н.Энхбаярын зарлигаар Дэлхийн сонгодог болон үндэсний дуурь, бүжгэн жүжиг, уран сайхны киноны олон арван туслах болон гол дүрийг чадварлагаар бүтээж, Монгол улсад дуурийн дуучдыг мэргэжлийн өндөр түвшинд сургаж, бэлтгэх, орчин цагийн дуурийн урлагийг хөгжүүлэх, гадаад оронд сурталчилхад оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагнасан юм.
Тэрбээр Болгарын Софи хотын ХДС-ыг төгссөнөөсөө хойш УДБЭТ 40 гаруй жил тасралтгүй ажилласан билээ. Түүний бүтээсэн дүр, дуу хоолой Монголын ард түмний сэтгэл зүрхэнд үүр мөнх орших болно.
Ум сайн амгалан болтугай.


















