Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МУБИС-д урилгаар суралцах сурагчид батламжаа гардан авлаа

МУБИС-ийн 2015 оны элсэлтийн журмын дагуу А.Эрдэнэцэцэг, У.Насан-Отгон, Э.Булгантамир, Г.Солонго нарын дөрвөн сурагчид өнөөдөр Дорноговь аймгийн Засаг дарга батламжийг нь гардуулан өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МУБИС-д урилгаар суралцах сурагчид батламжаа гардан авлаа
МУБИС-д урилгаар суралцах сурагчид батламжаа гардан авлаа. Зураг: МҮОНРТ

МУБИС-ийн 2015 оны элсэлтийн журмын дагуу А.Эрдэнэцэцэг, У.Насан-Отгон, Э.Булгантамир, Г.Солонго нарын дөрвөн сурагчид өнөөдөр Дорноговь аймгийн Засаг дарга батламжийг нь гардуулан өглөө.

Эдгээр сурагч Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс багшлах хүсэл сонирхол, чин эрмэлзэлтэй, сурлага, урлаг, спортын төрлөөр тодорхой болон онцгой амжилт гаргасан, тухайлсан олимпиадад аймаг, хот, улсын хэмжээнд эхний 15 байрт багтсан, хүүхдийн оролцооны байгууллагын чиглэлээр үе тэнгийн нөхдөө манлайлсан, идэвхтэн, гишүүн зэргээр сургууль, сум, аймаг, дүүрэг, хотоос судлагдсан төгсөгчид юм байна.

Сурагчид гадаад хэлний багш, монгол хэлний багш, бага ангийн багшийн мэргэжлээр суралцах эрх авчээ.

Хуваалцах