Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна

Тус хуралд дүрмийн дагуу 255 төлөөлөгч оролцохоос одоогоор 204 төлөөлөгч буюу 80 хувийн ирцтэй хуралдаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна
МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит 10-р Их Эе хурал Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.Тус хуралд дүрмийн дагуу 255 төлөөлөгч оролцохоос одоогоор 204 төлөөлөгч буюу 80 хувийн ирцтэй хуралдаж байна.

Хурлаар:1. МҮБХ-ны тэргүүний тайлан2. Хяналтын зөвлөлийн тайлан3. Допингийн эсрэг үндэсний төв болон Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрын мэдээлэл4. МҮБХ-ны Дүрэм батлах5. Бусад5.1. МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн Аймгийн баяр наадамд амжилттай барилдсан бөхчүүдийн цол, эрэмбийг тусгасан асуудлаар мэдээллийг сонсож хэлэлцэх мөн улсын баяр наадамд 3 болон 4 давсан бөхчүүдийн эрэмбийг ямар журмаар тооцож байгааг тодруулах5.2. МҮБХ-ны Тэргүүлэгчдийн ажиллах журмыг танилцуулж, хэлэлцүүлэх5.3. Гадаад улсад байгуулагдаж буй салбар холбоодын мэдээлэл.5.4. Баяр наадмын товыг тогтоосон асуудлаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд санал өгөх6. Сонгууль:6.1. МҮБХ-ны Тэргүүнийг сонгох /дүрэмтэй уялдуулна/6.2. Тэргүүлэгч гишүүдийг сонгох /дүрэмтэй уялдуулна/6.3. Барилдааны зөвлөлийн гишүүдийг сонгох /дүрэмтэй уялдуулна/6.4. Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох. /дүрэмтэй уялдуулна/ зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэж Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.

Хуваалцах