Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал ирэх оны нэгдүгээр сарын 8-нд болно

Цэцдийн зөвлөлийн гишүүд хуралдаа танхимаар болон цахимаар оролцож болох бөгөөд товлосон өдөр, цагт хуралдаа идэвхтэй оролцохыг холбооноос урьж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал ирэх оны нэгдүгээр сарын 8-нд болно
МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал ирэх оны нэгдүгээр сарын 8-нд болно. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал ирэх оны нэгдүгээр сарын 8-нд 11:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.

Үүнд:

  1. "Үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийн зарим заалтад өөрчлөлт оруулах,

  2. Бөхийн өмсгөлийн стандарт тогтоох

  3. Бусад асуудал

Цэцдийн зөвлөлийн гишүүд хуралдаа танхимаар болон цахимаар оролцож болох бөгөөд товлосон өдөр, цагт хуралдаа идэвхтэй оролцохыг холбооноос урьж байна.

Хуваалцах