Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МҮБХ-ын Цэцдийн зөвлөлийн хурал маргааш болно

Энэ удаагийн Цэцдийн зөвлөлийн хурлаар МҮБХ-ны ээлжит долоодугаар “Их Эе” хурлын товыг тогтоон зарлах болон тус “Их Эе” хуралд бэлтгэх ажлын хэсгийг байгуулах юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮБХ-ын Цэцдийн зөвлөлийн хурал маргааш болно
МҮБХ-ын Цэцдийн зөвлөлийн хурал маргааш болно. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хурал маргааш зохион байгуулагдахаар болов.

Энэхүү хуралд аймгуудын үндэсний бөхийн холбооны тэргүүн, удирдлагууд, үе үеийн бөхчүүд, бөхийн засуул, зүтгэлтнүүд, жаяг дэгийн багийнхан оролцох юм.

Энэ удаагийн Цэцдийн зөвлөлийн хурлаар МҮБХ-ны ээлжит долоодугаар “Их Эе” хурлын товыг тогтоон зарлах болон тус “Их Эе” хуралд бэлтгэх ажлын хэсгийг байгуулах юм.

Өнгөрөгч есдүгээр сарын 5-нд Цэцдийн зөвлөл хуралдаж, МҮБХ-ны “Их Эе” хурлыг есдүгээр сарын 19-нд товлосон ч тодорхой шалтгааны улмаас хойшлуулсан билээ. Монгол бөхийн өргөөнд өмнө нь явагдсан хуралд Цэцдийн зөвлөлийн 47 гишүүн оролцож, “Их Эе”-ийн товоо гаргаж, ажлын хэсгээ 11 бүрэлдэхүүнтэй сонгон баталсан мөн л хойшилсон билээ.

Хуваалцах