Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮДС-ийн гадаад нэрийг өөрчилжээ

Монгол Улсын Их сургууль 1942 онд байгуулагдсан бөгөөд олон улсын хэмжээнд “The National University of Mongolia” гэсэн англи хэл дээрх гадаад нэрээр танигдсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮДС-ийн гадаад нэрийг өөрчилжээ
МҮДС-ийн гадаад нэрийг өөрчилжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их сургууль 1942 онд байгуулагдсан бөгөөд олон улсын хэмжээнд “The National University of Mongolia” гэсэн англи хэл дээрх нэрээр танигдсан байна. Гэтэл Монголын үндэсний их сургууль 2012 оны 8 сард нэрээ улсын бүртгэлд бүртгүүлэхдээ “Монгол Улсын Их сургууль”-ийн адилаар олон улсад “The National University of Mongolia” гэсэн англи хэл дээрх гадаад нэрийг ашигладаг байна.

Дээрх байдлаар “Монгол Улсын Их сургууль”-ийн нэртэй ижил төсөөтэй /“Монголын үндэсний их сургууль"/ нэрийг улсын бүртгэлд бүртгүүлэн ашиглаж байгаа, мөн “The National University of Mongolia” гэсэн англи хэл дээрх гадаад нэрийг ашиглаж байгаа зэрэг нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.4-т “... аж ахуй эрхлэгчийн нэр, ...-ыг хуулбарлах;”-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоож зөрчлийг арилгахыг улсын байцаагчийн албан шаардлагыг Монголын үндэсний их сургууль, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлж энэ асуудлыг шийдвэрлэсэн байна.

Монголын үндэсний их сургуулийн нэрийг улсын бүртгэлд бүртгэсэн асуудлын хувьд Улсын бүртгэлийн тухай хуулийн 27.3-т “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй.”, 27.4-т “Хуулийн этгээдийн нэрийг бусад этгээд хууль бусаар ашиглахыг хориглоно.”, 27.5-т “Хуулийн этгээд нэрээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлнэ.” гэж, Хуулийн этгээдийн нэр олгох журмын 3.10-т “Хуулийн этгээдийн нэр нь улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэртэй бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байгаа хуулийн этгээдийн нэр олгохгүй.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж олгосон гэх үндэслэлтэй байна хэмээн ШӨХТГ үзсэн байна.

ШӨХТГ

ШӨХТГ

.

Хуваалцах