Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮЭХ-ныхон тайван жагсаал хийнэ

Энэ сарын нэгнээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн. Гэвч одоог хүртэл иргэдийн цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхгүй байгаа тул МҮЭХ-ныхон 9-рсарын 13-нд Тусгаар тогтнолын талбайд тайван жагсаал хийхээр болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮЭХ-ныхон тайван жагсаал хийнэ
МҮЭХ-ныхон тайван жагсаал хийнэ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын нэгнээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн ч одоог хүртэл нэмэгдээгүй байна. Ийм учраас МҮЭХ 9 сарын 13-нд Тусгаар тогтнолын талбайд тайван жагсаал хийхээр болжээ. Мөн МҮЭХ-ноос ЗГ,УИХ-д долоон удаа шаардлага хүргүүлж, 20-ны дотор хариу мэдэгдэхийг хүсэх аж.

Шаардлагад ирэх жил цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хэлэлцээрийг ойрын хугацаанд эхлүүлэх, Засгийн газрын үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн явцад гарч байгаа арилжааны банкны гэрээний нөхцөлийг уян хатан болгох, “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын өнөөгийн маргаантай асуудлыг даруй шийдвэрлэж, ажилтнуудын хөдөлмөр, нийгмийн хамгаалал, ажлын байрны баталгааг хангуулах талаар тусгажээ.

Түлхүүр үг:МҮЭХ-ныхон тайван жагсаал хийнэ
Хуваалцах