Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮЭХ татварын асуудлаа шүүхээр шийдүүлжээ

Өнгөрөгч 2015 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр гарч байсан Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварын суутгалыг зогсоох шийдвэрийг өнөөдрөөс эхлээд хүчингүйд тооцож, татварыг хуучин хэвээр авч эхлэхээр болжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮЭХ  татварын асуудлаа шүүхээр шийдүүлжээ
МҮЭХ татварын асуудлаа шүүхээр шийдүүлжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч 2015 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр гарч байсан Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварын суутгалыг зогсоох шийдвэрийг өнөөдрөөс эхлээд хүчингүйд тооцож, татварыг хуучин хэвээр авч эхлэхээр болжээ. Энэ талаар өнөөдөр МҮЭХ-оос мэдээлэл хийсэн юм.

Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүд сар бүр цалингийнхаа нэг хувьтай тэнцэх хэмжээний татварыг холбоондоо хураалгадаг. Харин өнгөрсөн жилээс Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлийн өгсөн чиглэлийн дагуу энэ татварыг зогсоогоод байсан юм. Харин үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ц.Энхцэнгэл орлогчийн энэ шийдвэрийг хууль бус хэмээн үзэж, шүүхэд хандсанаар асуудал шийдэгджээ.

Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо үйл ажиллагаа нь доголдож, их хэмжээний хохирол амссан гэж үзэж байгаа аж. Тиймээс Ц.Энхцэнгэлийн гаргасан шийдвэрийн улмаас учирсан хохирлоо нэгтгэн нэхэмжлэх ажээ.

Хуваалцах