Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮЭХ: Төрийн бүх албан хаагчдын цалин 10 хувь нэмэгдэнэ

МҮЭХ, Засгийн газрын Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн Гурван талт улсын хэлэлцээрт тусгасан цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх болон орон нутгийн нэмэгдэл олгох шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Энэ хүрээнд:

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮЭХ: Төрийн бүх албан хаагчдын цалин 10 хувь нэмэгдэнэ
МҮЭХ: Төрийн бүх албан хаагчдын цалин 10 хувь нэмэгдэнэ. Зураг: МҮОНРТ

МҮЭХ, ЗГ-ын Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн Гурван талт улсын хэлэлцээрт тусгасан цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх болон орон нутгийн нэмэгдэл олгох шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Энэ хүрээнд:

- Төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувь,

- Нийтлэг үйлчилгээний 217 мянган ажиллагсдын цалинг 20 хувь,

- Сумдад ажиллаж байгаа бүх албан хаагчдын цалинг орон нутгийн нэмэгдэл 40 хувь,

- Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалинг орон нутгийн нэмэгдэл 20 хувь,

- Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 хувиар тус тус нэмэгдүүлнэ.

- Орон нутагт болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа төрийн захиргаа, төрийн үйлчилгээний албан хаагчдад 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.

- Тэтгэвэр 100.000 төгрөгөөр нэмэгдэнэ гэж Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос мэдээллээ.

Хуваалцах