МҮЭСТО-ыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа
Соёл урлаг үзвэр үйлчилгээний менежментийг сайжруулах, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх,соёл урлагийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, нийгмийн хөгжил хүн ардын соён гэгээрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, үе үеийн хамт олны амжилт бүтээлийг нь үнэлж МҮЭСТО-ыг төрийн д
Мэдээллийн алба

Соёл урлаг үзвэр үйлчилгээний менежментийг сайжруулах, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх,соёл урлагийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, нийгмийн хөгжил хүн ардын соён гэгээрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, үе үеийн хамт олны амжилт бүтээлийг нь үнэлж МҮЭСТО-ыг төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа. Шагнал гардуулах ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, МҮЭХолбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МҮЭСТО-ны дэд захирал С.Гэрэлмаа, дэд захирал Ц.Мөнхбаяр болон МҮЭСТО-ны үе үеийн ажилчид, ахмадууд, МҮЭХ-ны салбарын дарга нар оролцлоо.
МҮЭ-ийн Соёлын Төв Ордны барилга байгууламж нь ЗХУ (хуучин нэрээр), БНМАУ (хуучин нэрээр)-ын Засгийн газар хоорондын гэрээгээр Бүх Холбоотын ҮЭ-ийн хөрөнгөөр баригдаж МҮЭ-ийн Төв зөвлөлд бэлэглэсэн Оросын ард түмний бэлэг юм. Тус ордон 1975 онд ашиглалтад орж соёл урлагийн ажил үйлчилгээг өргөн олон нийтэд үзүүлж, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг өнөө хүртэл тасралтгүй 41 жил явуулж ирсэн түүхтэй мэргэжлийн соёлын байгууллага билээ.



















