МУГЖ Т.Баясгалан гэрийн үйлчлэгчээ байраар шагнажээ
Түүний нэг нь Ерөнхий сайдын зөвлөх К.Батбаярын гэрийн үйлчлэгчээр 10-аад жил тасралтгүй ажилласан итгэлт ажилтан нь байраар шагнагдсан нь олны талархлыг хүлээсэн үйл явдал болжээ.
Мэдээллийн алба

Хоёр оны босгон дээр аж нэгж байгууллагуудын шинэ жилээ өөр өөрсдийнхөөрөө нижгэр тэмдэглэж, оны шилдэг ажилтнуудаа салбарын шагналаар шагнадаг уламжлалтай билээ. Тэрхүү жишгийн дагуу МУГЖ дуучин Т.Баясгалан, ерөнхийлөгчийн зөвлөх Д.Батбаяр "Кёкүшюзан хөгжил сан"-гийнхаа шинэ жилийг “Баянгол” ресторанд сүр дуулиантайхан хийжээ.
Энэ үеэр оны шилдэг ажилтнуудаа урамшуулан шагнасан байна. Сангийн зүгээс гурван ажилтандаа орон сууц өгч баярлуулжээ. Азтангуудын нэг нь Д.Батбаярын ар гэрийн арваад жил тасралтгүй үнэнчээр хийсэн үйлчлэгч эмэгтэй нь байв.


















