МУГТ Э.Цэндбаатар WBC холбооны мөнгөн бүсний эзэн боллоо
Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар өнөөдөр мэргэжлийн боксын рингэнд 15 дахь ялалтаа байгуулж, WBC холбооны мөнгөн бүс хүртлээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар өнөөдөр мэргэжлийн боксын рингэнд 15 дахь ялалтаа байгуулж, WBC холбооны мөнгөн бүс хүртлээ.
Тэрбээр энэ удаад мэргэжлийн боксын рингэнд 19 тулаан хийхдээ 18 ялалт байгуулсан Барбадосын мэргэжлийн боксчин Кобиа Брийдитэй тулалдан ялж, ур чадвар, тэсвэр хатуужлаа дахин дэлхий нийтэд харууллаа.
Тулааны дараа Э.Цэндбаатар "Мөнгөн бүсээ 120 хоногийн дотор хамгаалж байж өөрийн болгох ёстой. Тиймээс маргааш шууд бэлтгэлдээ орно. Тулааны үеэр зүүн гар маань бяцарсан. Намайг ирж дэмжсэн монголчууддаа баярлалаа" гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.



















