Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МУГТ Г.Мандахнаранд монголчууд баярласан сэтгэгдлээ илэрхийлсээр байна

Тэрбээр төрсөн нутаг болох Төв аймгийн Зуунмод хотдоо амьдрах гэж барьсан хоёр давхар байшингаа цэцэрлэг болгож, бяцхан хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургадаг байна.

Ч.
Ч.Энхзул

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МУГТ Г.Мандахнаранд монголчууд баярласан сэтгэгдлээ илэрхийлсээр байна
МУГТ Г.Мандахнаранд монголчууд баярласан сэтгэгдлээ илэрхийлсээр байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран хүү, охин хоёртой аж. Тэрбээр төрсөн нутаг болох Төв аймгийн Зуунмод хотдоо амьдрах гэж барьсан хоёр давхар байшингаа цэцэрлэг болгож, бяцхан хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургадаг байна.

“Мандах наран” нэртэй тус цэцэрлэгт амьжиргааны түвшин доогуур орлоготой өрхийн болон цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүд хүмүүждэг аж. Тамирчин залуу өөрийн цалин, урамшууллаараа цэцэрлэгийн багш нараа цалинжуулдаг байна. Сайхан сэтгэлтэй монгол залууд элэг нэгтнүүд нь баярласан сэтгэгдлээ илэрхийлсээр байна.

Хуваалцах