Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

МУГТ Л.Болдбаатарыг маргааш өглөө хөдөөлүүлнэ

Эрхэм уулчинтай салах ёс гүйцэтгэх ажиллагаа 26-ны өглөө 7.40-9.40 цагийн хооронд болох бөгөөд УНТЭ-ийн шүүх эмнэлгийн байрнаас гаргана. МУГТ Л.Болдбаатарыг 61 гарам дахь оршуулгын газар нутаглуулах юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МУГТ Л.Болдбаатарыг маргааш өглөө хөдөөлүүлнэ
МУГТ Л.Болдбаатарыг маргааш өглөө хөдөөлүүлнэ. Зураг: МҮОНРТ

МУГТ, уулчин Л.Болдбаатар энэ сарын 13-ны үдэш Алтай Таван богдын Малчин оргилоос бууж явахдаа унаж амь эрсэдсэн. Гавьяат тамирчны цогцсыг энэ сарын 20-нд уулнаас буулгаж 21-нд Улаанбаатар хотод авч ирсэн. Харин талийгаачийг маргааш өглөө хөдөөлүүлэх юм байна. Эрхэм уулчинтай салах ёс гүйцэтгэх ажиллагаа 26-ны өглөө 7.40-9.40 цагийн хооронд болох бөгөөд УНТЭ-ийн шүүх эмнэлгийн байрнаас гаргана. МУГТ Л.Болдбаатарыг 61 гарам дахь оршуулгын газар нутаглуулах юм байна.

Хуваалцах