Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МУГТ М.Лхагвагэрэл Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл Азийн АШТ-ий 125 кг-д мөнгөн медаль хүртлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МУГТ М.Лхагвагэрэл Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
МУГТ М.Лхагвагэрэл Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл Азийн АШТ-ий 125 кг-д мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Ираны бөх, өсвөрийн ДАШТ-ий 3 алт, залуучуудын ДАШТ-ий 2 алтан медальт Амир Реза Масоумид 6:0-ээр ялагдсан юм.

М.Лхагвагэрэлийн хувьд 2023 оны Азийн АШТ-д түрүүлсэн бол энэ жил хоёр дахь медалиа ийн авч байна. Мөн “Ханжоу-2022” Азийн наадмаас мөнгөн медаль авч байсан билээ. М.Лхагвагэрэл мөнгөн медаль хүртсэнээр Монголын баг энэ жилийн Азийн АШТ-ийг 3 мөнгө, 7 хүрэл, нийт 10 медальтай өндөрлүүлж байна.

М.Лхагвагэрэлээс гадна Т.Энхжин (эмэгтэйчүүдийн 65 кг), Ц.Цогбадрах (эрэгтэйчүүдийн 65 кг) нар мөнгөн медаль хүртсэн. Мөн эмэгтэйчүүдээс Б.Мөнхнар (50 кг), Б.Отгонтуяа (55 кг), Э.Дэлгэрмаа (68 кг), З.Болортунгалаг (72 кг), эрчүүдээс Б.Мөнх-Эрдэнэ (57 кг), О.Сүлдхүү (79 кг), Н.Батбилгүүн (86 кг) нар хүрэл медалийн эзэн болсон юм.

Гэрэл зургийг Д.Нямбилэг (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)

Хуваалцах