МУГТ Т.Үйтүмэн эмэгтэй байсан бол Д.Банди багшийг хэзээ ч сонгохгүй
Сэтгүүлч “Та ер нь Д.Банди багштайгаа гэрлэчихвэл яасан юм бэ” гэж хэлэхэд тэрээр ихэд сандрангуй “Үгүй ээ, яах юм бэ. Банди багш ёстой дэмий. Намайг загнаад салахгүй” гэж хариулав.
Мэдээллийн алба

Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Үйтүмэн телевизийн нэгэн хөгжөөнт нэвтрүүлэгт оролцохдоо “Хэрвээ та эмэгтэй хүн байсан бол Монголын алдартай эрчүүдээс хэнийг нь сонгож нөхрөө болгох байсан бэ” гэсэн сэтгүүлчийн асуултад нэлээд түгдэрч орхив.
Сэтгүүлч “Та ер нь Д.Банди багштайгаа гэрлэчихвэл яасан юм бэ” гэж хэлэхэд тэрээр ихэд сандрангуй “Үгүй ээ, яах юм бэ. Банди багш ёстой дэмий. Намайг загнаад салахгүй” гэж хариулав. 2008 оны Олимпийн наадамд хүч үзсэн ширэн бээлийтнүүдийнхээ тоглолтыг монголчууддаа тайлбарлан хүргэх их ажилтай хамт “Илүү, илүү” гэдэг үгийг “мода”-нд оруулж байсан Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Үйтүмэнг хээгүй нэгэн гэдэг.
Хэзээд байгаагаараа байж чаддаг гавьяатын маань шүтэн бишрэгчид ч олон. Түүний мөрөөдлөөр аялах нэвтрүүлэгт чин сэтгэлээсээ хариулт өгч байсан нь фэнүүдэд нь ихэд таалагджээ.


















