Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МУИС-ийг судалгааны сургууль болгох уу

МУИС-ийн салбар сургуулиудыг нэгтгэж, дөрвөн сургууль болгох асуудлыг багш, оюутнууд эсэргүүцэж байна. Өчигдөр болсон МУИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар “МУИС судалгааны сургууль болно.Тиймээс багшийн ангийг бэлдэхгүй” гэсэн дүгнэлт гарсан.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МУИС-ийг судалгааны сургууль болгох уу
МУИС-ийг судалгааны сургууль болгох уу. Зураг: МҮОНРТ

МУИС-ийн салбар сургуулиудыг нэгтгэж, дөрвөн сургууль болгох асуудлыг багш, оюутнууд эсэргүүцэж байна. Өчигдөр болсон МУИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар “МУИС судалгааны сургууль болно.Тиймээс багшийн ангийг бэлдэхгүй” гэсэн дүгнэлт гарсан. Асуудлын дагуу Физик, электроникийн сургуулийн дэргэдэх физикийн багшийн ангийн оюутнуудыг МУБИС руу шилжүүлэх талаар яригдсан байна. Түүнчлэн тус тэнхмийн гурван багш, нэг зөвлөх ч МУБИС руу шилжих гэнэ. Үүнээс гадна хими, биологи, математикийн сургуулийн багшийн мэргэжлээр төгсөх оюутнуудыг ч МУБИС руу шилжүүлэх тухай яригдаж байна. Хэрэв ийм шийдвэр гарвал дээрх ангийн оюутнууд эсэргүүцэл зохион байгуулна гэдгээ мэдэгдээд байгаа аж.

Түлхүүр үг:МУИС
Хуваалцах