МУИС-ийн бүтцийг өөрчлөх шийдвэр гарлаа
Тэгвэл энэ сарын 12-ны өдөр дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүгчийн энэ захирамжийг хүчингүй болгож тогтоол нь эцсийн шийдвэр болохыг дурджээ.
Мэдээллийн алба

MУИС-ийн удирдах зөвлөлөөс тус сургуульд бүтцийн өөрчлөлт хийж, 15 салбар сургуулийг таван факультет болгон нэгтгэх шийдвэрийг өнгөрсөн онд гаргасныг МУИС-ийн багш нар хууль бус гэж үзэн эсэргүүцэж иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан. Шүүхээс гомдлыг хянан үзээд МУИС-ийн удирдах зөвлөлийн шийдвэрийг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.
Тэгвэл энэ сарын 12-ны өдөр дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүгчийн энэ захирамжийг хүчингүй болгож тогтоол нь эцсийн шийдвэр болохыг дурджээ.
Иргэний шүүхээс сургуулийн дотоод бүтэц зохион байгуулалт өөрчлөх нь боловсролын хууль болон бусад хуулиар Удирдах зөвлөлд олгогдсон байдаг. Тиймээс шүүх байгууллагын дотоод хэрэгт оролцож байна. Бүтцийн өөрчлөлт бол цэвэр оюутны эрх ашгийн тулд хийгдэж байгаа учраас удирдах зөвлөл хуулийн хүрээнд шийдвэр гаргасан гэдэг дүгнэлтэд хүрчээ.
Ийнхүү гурван сарын турш үүсээд байсан маргаан шийдвэрлэгдэж удирдах зөвлөлийн шийдвэрлэснээр МУИС-д бүтцийн өөрчлөлт хийхээр болж байна.


















