Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийг оюутнууд дэмжиж байна

Энэ сарын 17-нд болсон Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрөөр МУИС-ын нэрэмжит “Оюутны оролцоо ба Монгол улсын хөгжил” хэмээх чуулга уулзалтыг зохион байгууллаа. Чуулганаар 120 гаруй төлөөллийн оюутнуудын дунд санал асуулга явуулсан байна. Санал асуулгын МУИС-д бүтцийн өөрчлөлт хийх нь зөв үү гэс

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийг оюутнууд дэмжиж байна
МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийг оюутнууд дэмжиж байна. Зураг: МҮОНРТ

Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 17-нд МУИС-ийн нэрэмжит “Оюутны оролцоо ба Монгол улсын хөгжил” чуулга уулзалтыг зохион байгууллаа. Чуулганаар 120 гаруй төлөөллийн оюутнуудын дунд санал асуулга явуулсан байна. МУИС-д бүтцийн өөрчлөлт хийх нь зөв үү гэсэн асуултад 60 хувь нь зөв, 25 хувь нь буруу, 15 хувь нь мэдэхгүй гэжээ.

Гэхдээ оюутнууд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Эдийн засгийн сургууль, Физик электроникийн сургууль, Олон улсын харилцааны сургуулийг МУБИС руу шилжүүлэх саналыг дэмжихгүй байгаа аж. Харин яг одоо эдгээр сургуульд суралцаж буй оюутнуудыг МУИС-ийн харьяанд төгсгөж, ирэх жилээс дахин элсэлт авахгүй байх санал гаргажээ.

Энэ үеэр МУИС-ийн захирал А.Галбаяр МИУС-ийн бүтцийн өөрчлөлтийн ач холбогдлыг тайлбарласан лекц уншсан нь оюутнуудын шийдвэрт нөлөөлжээ.

Түлхүүр үг:МУИС
Хуваалцах