Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэн, ШУА-ийн Философийн хүрээлэн дундын “Нээлттэй лаборатори” ажиллуулна

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Б.Пүрэвсүрэн, МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал, доктор, профессор О.Мөнхбат нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэн, ШУА-ийн Философийн хүрээлэн дундын “Нээлттэй лаборатори” ажиллуулна
МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэн, ШУА-ийн Философийн хүрээлэн дундын “Нээлттэй лаборатори” ажиллуулна. Зураг: МҮОНРТ

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Б.Пүрэвсүрэн, МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал, доктор, профессор О.Мөнхбат нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Үүний үр дүнд МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэн болон ШУА-ийн Философийн хүрээлэн судалгааны дундын “Нээлттэй лаборатори” ажиллуулж, судалгааны мэдээллийн санг хамтран ашиглана. Салбарын дундын судалгааг хөгжүүлэх, судалгааны дэд бүтцийн ашиглалтыг дээшлүүлж, судалгааны нээлттэй лабораториудыг хөгжүүлэх замаар багш судлаач, оюутан суралцагчдын судалгааны үр дүнг Web of science, Scopus зэрэг олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд хэвлүүлэхэд хамтран ажиллах юм.



Түүнчлэн талууд шинжлэх ухааны мэдлэгийг хэрэглээний эргэлтэд оруулах, инновацийг хөгжүүлэх үүднээс хамтын судалгааны үр дүнд тулгуурлан патент, лиценз болон зохиогчийн эрх мэдүүлэх, авахад судлаачдад дэмжлэг үзүүлэх ажээ.

Эх сурвалж: ШУА

Хуваалцах