МУИС-ийн оюутнууд малчдад туслах сая гаруй төгрөгийг цуглуулжээ
Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгээс МУИС-ийн захиргаанд өвөлжилт хүндэрсэн, цагаан зудтай 18 аймгийн 98 сумдад 18-42 см зузаан цастай байгаатай холбогдуулан мөнгөн болон эд зүйлсийн туслалцаа хүргэх ажлыг орон даяар эхлүүлсэн тул нэгдэхийг хүссэн билээ.
Мэдээллийн алба

МУИС-ийн Оюутны албанаас Магистрант докторантурын оюутны холбоо болон клубуудтэй хамтран 3 өдрийн туршид хандивын аяныг 3 дахь өдрөө зохион байгуулж өнөөдрийн байдлаар нийт 1 330 000 төгрөгийг цуглуулаад байна.
Хандивыг гарын үсэг бүхий хуудас, албан ёсны лац, цоожтой хайрцагтайгаар цуглуулж, энэ сарын 14-16-ны өдрүүдэд Бүрэлдэхүүний сургуулийн захиргаа, тэнхим бүрээр зохион байгуулж, 17-ны өдөр албан ёсоор МУЗН-ийн хамт олонд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа ажээ.