Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МУИС-ийн оюутнууд тайван жагсаал хийж байна

МУИС-ийн оюутнууд өнөөдөр хичээлийнхээ нэгдүгээр байрны урд тайван жагсаал хийж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МУИС-ийн оюутнууд тайван жагсаал хийж байна
МУИС-ийн оюутнууд тайван жагсаал хийж байна. Зураг: МҮОНРТ

МУИС-ийн оюутнууд өнөөдөр хичээлийнхээ нэгдүгээр байрны урд тайван жагсаал хийж байна. Тэдний жагсаал хийх болсон шалтгаан нь хичээлийн бэлтгэл хангагдаагүй, батлагдаагүй хөтөлбөрөөр хичээл эхлүүлсэн, хүнд суртал ихэссэн, оюутнуудыг дотуур байраар хангахгүй байгаагаас гадна МУИС-ийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлдөө оюутны эрх үүрэг, оюутны байгууллагын статус, эрх зүйн орчин зэргийг огт тусгаагүй, сиси систем хичээлийн шинэ жил эхлэхэд бэлэн болоогүй зэргээс болсон гэнэ.

МУИС-ийн оюутны холбоо дээрх асуудлуудаа тусгасан шаардлагыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БШУ-ны сайд Л.Гантөмөр, МУИС-ийн удирдах зөвлөлийн дарга Болдбаатар, МУИС-ийн захирал А.Галтбаяр нарт хүргүүллээ.

Тэд шаардлагынхаа хариуг ойрын хугацаанд авах бөгөөд хариу өгөхгүй тохиолдолд дараагийн алхам руугаа шилжин тэмцлээ үргэлжлүүлнэ гэлээ.

Хуваалцах