Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МУИС-ийн оюутнуудын шаардлагыг Л.Гантөмөр сайд хүлээн авчээ

МУИС-ийн оюутнууд өчигдөр сургуулийнхаа захиргааны шийдвэрийг хууль бус, луйврын шинжтэй гэж үзэж өөрсдийнхөө эрхийг хамгаалахаар МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны өмнө тайван жагсаалыг зохион байгууллаа. Жагсаалд 105 гаруй оюутан жагссан байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МУИС-ийн оюутнуудын шаардлагыг Л.Гантөмөр сайд хүлээн авчээ
МУИС-ийн оюутнуудын шаардлагыг Л.Гантөмөр сайд хүлээн авчээ. Зураг: МҮОНРТ

МУИС-ийн оюутнууд өчигдөр сургуулийнхаа захиргааны шийдвэрийг хууль бус, луйврын шинжтэй гэж үзэж өөрсдийнхөө эрхийг хамгаалахаар МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны өмнө тайван жагсаалыг зохион байгууллаа. Жагсаалд 105 гаруй оюутан жагссан байна.

Уг хөдөлгөөний оюутнууд МУИС-ийн захиргаанд бүтцийн өөрчлөлтөө алдаа, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлээс болж төгсөх ангийн оюутнуудад гарч буй төлбөрийн дарамт, сургалтын төлбөрийн суурь хураамжийн зарцуулалтыг оюутнуудад ил болгох зэрэг зургаан асуудлыг тусгасан шаардах бичгийг хүргүүлжээ.

Мөн жагсаал зохион байгуулагч оюутнууд Боловсрол шинжлэх ухааны яаманд очиж, шаардлагаа сайд Л.Гантөмөрт гардуулан өгсөн байна. Харин Л.Гантөмөр сайд МУИС-ийн оюутнуудын шаардлагыг хүлээн авч дараа долоо хоногийн даваа гарагт сайд болон МУИС-ийн ерөнхий захирал А.Галтбаяр, оюутнуудын төлөөллөөс оролцсон гурван талт уулзалт хийж, асуудлыг нааштайгаар шийдвэрлэхээр болсон байна.

Түлхүүр үг:МУИС
Хуваалцах