МУИС-ийн удирдлагууд ажиллагсад, оюутнуудаа анхааруулав
МУИС-ийн удирдлагууд ажилчид болоод оюутнууддаа сургуулийн орчин, анги танхим, лабораторит ажиллах үедээ галын аюулгүй байдлыг сайтар сахиж, ашиглаагүй багаж төхөөрөмжийг цахилгааны хэлхээнээс салгаж, үйлдэлдээ хяналт тавьж ажиллахыг анхааруулжээ.
Мэдээллийн алба

Учир нь өнгөрсөн гуравдугаар сард ШУС-ийн биологийн IV ангийн оюутнууд хичээлийн II байранд байрлах биохимийн лабораторит бакалаврын ажлын туршилт хийж, дэгдэмтгий бодис ууршуулж байгаад лабораторийн ширээн дээр гал алдсан байна. Түүнчлэн хичээлийн II байрны өргөтгөлийн подвалд Робокон тэмцээнд бэлтгэж байсан электроникийн 3, 4 дүгээр ангийн оюутнууд зохион бүтээсэн роботоо тэжээлийн хэлхээнээс салгалгүй орхин явснаас болж робот шатсан зэргээс шалтгаалан тус анхааруулгыг гаргасан байна.