Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МУИС-ийн захирал А.Галтбаярт итгэл үзүүлсэнгүй

МУИС-ийн удирдах зөвлөлөөс саяхан 5 бүрэлдэхүүн сургуультай болгох шийдвэр гарсан. Тэгвэл тус сургуулийн ажилчид захирал болох А.Галтбаяр итгэл үзүүлэхгүй гэдгээ мэдэгджээ. МУИС-ийн зургаан салбар сургуулийн 30 гаруй багш нарын байгуулсан "Ардчиллыг сэргээх түр хороо"-ноос МУИС-ийн бүрэлдэхүүн сургу

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МУИС-ийн захирал  А.Галтбаярт итгэл үзүүлсэнгүй
МУИС-ийн захирал А.Галтбаярт итгэл үзүүлсэнгүй. Зураг: МҮОНРТ

МУИС-ийн удирдах зөвлөлөөс 5 бүрэлдэхүүн сургуультай болгох шийдвэр гарсан. Тэгвэл тус сургуулийн ажилчид захирал болох А.Галтбаяр итгэл үзүүлэхгүй гэдгээ мэдэгджээ. МУИС-ийн зургаан салбар сургуулийн 30 гаруй багш нарын байгуулсан "Ардчиллыг сэргээх түр хороо"-ноос МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын дунд “Захирал А.Галтбаяр түүний удирдлагын багт итгэл үзүүлэх эсэх” талаар санал асуулга явуулжээ.

Санал асуулгад нийт 553 багш буюу 38,3 хувь нь хамрагдаж 80,2 хувь нь А.Галтбаяр захиралд итгэл үзүүлэхгүй гэсэн бол 19,8 хувь нь итгэл үзүүлнэ гэжээ.

"Ардчиллыг сэргээх түр хороо"-ны багш нар энэхүү судалгааныхаа дүнг өнөөдөр МУИС-ийн захирал А.Галтбаярт танилцуулсан байна.

Түлхүүр үг:МУИС
Хуваалцах