Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МУИС-ын 2015-2016 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ

2015 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хурлаар шинэчлэгдсэн батлагдсан "Монгол Улсын Их Сургуульд 2015 оны бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан элсүүлэх журам”-ын дагуу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МУИС-ын 2015-2016 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ
МУИС-ын 2015-2016 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ. Зураг: МҮОНРТ

2015 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хурлаар шинэчлэгдсэн батлагдсан "Монгол Улсын Их Сургуульд 2015 оны бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан элсүүлэх журам”-ын дагуу тус сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн онлайн бүртгэл гурав хоногийн дараа буюу ирэх даваа гарагт (2015.04.27) эхэлнэ.

МУИС бүртгэлээ онлайн хэлбэрээр явуулах бөгөөд бүртгүүлэгч нь http://burtgel.num.edu.mn хаягаар Боловсролын үнэлгээний төвийн системд ханддаг бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч бүртгүүлнэ. Ингэхдээ Оюутан хөтөлбөрт бус элсэхийг хүссэн бүрэлдэхүүн сургуулиас сонголт хийж өөрөөр хэлбэл тухайн бүрэлдэхүүн сургуульд элсэх хүсэлтээ гаргана гэсэн үг юм. ЭЕШ-ын дүн гармагц тухайн элсэхийг хүссэн бүрэлдэхүүн сургуулийн онооны жагсаалтад хамгийн өндөр хувилбараар жагсааж байр эзлүүлнэ. Шинээр элсэгчид суурь хичээлүүдээ үзэж дууссаны дараагаар мэргэжлээ сонгоно.

Бүртгүүлэгч таны өгсөн элсэлтийн ерөнхий шалгалтаас “Суурь” шалгалтад нэг хичээл, “Дагалдах” шалгалтад нэг хичээлийг тооцно. Мөн “Суурь” шалгалтад тооцуулсан хичээлийг “Дагалдах” шалгалтад тооцуулах боломжгүйг анхаарна уу.

Хуваалцах