Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Мухаммед Мурсийн шүүх хурал хойшлогдлоо

Египетийн Ерөнхийлөгч Асан Мухаммед Мурсийн хоёр дах удаагийн шүүх хурал энэ сарын 8-нд болох ёстой байсан ч цаг агаарын улмаас хойшлогдлоо. Ингээд түүний шүүх хурлыг ирэх сарын нэгний өдөр хийхээр болжээ. Учир нь түүнийг авч явах ёстой байсан онгоц цаг агаарын байдлаас шалтгаалан нисч чадаагүй байн

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мухаммед Мурсийн шүүх хурал хойшлогдлоо
Мухаммед Мурсийн шүүх хурал хойшлогдлоо. Зураг: МҮОНРТ

Египетийн Ерөнхийлөгч Асан Мухаммед Мурсийн хоёр дах удаагийн шүүх хурал энэ сарын 8-нд болох ёстой байсан ч цаг агаарын улмаас хойшлогдлоо. Ингээд түүний шүүх хурлыг ирэх сарын нэгний өдөр хийхээр болжээ. Учир нь түүнийг авч явах ёстой байсан онгоц цаг агаарын байдлаас шалтгаалан нисч чадаагүй байна.

Тэрээр “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний 14 хүний хамтаар 2012 онд Ерөнхийлөгчийн ордны гадна жагссан хүмүүсийн амийг хөнөөсөн хэрэгт шүүгдэх юм. Египетийн анхны ардчилсан сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгч Мухаммед Мурси өдгөө Александриа хотын “Бурж аль-Араб” шоронд хоригдож байгаа аж. Египетэд өнгөрсөн долдугаар сард төрийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг суудлаас нь буулгаж, баривчилсан билээ.

Түлхүүр үг:мухаммед
Хуваалцах