Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Мумбай хотод үерийн уршгаар 5 хүн амиа алджээ

Энэтхэгийн Мумбай хотод их хэмжээний аадар бороо орж, үерийн улмаас 5 хүн амиа алджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мумбай хотод үерийн уршгаар 5 хүн амиа алджээ
Мумбай хотод үерийн уршгаар 5 хүн амиа алджээ. Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн Мумбай хотод их хэмжээний аадар бороо орж, үерийн улмаас 5 хүн амиа алджээ. Тус хотод мягмар гарагаас эхлэн бороо орсон байна.

Одоогийн байдлаар 30 хүртэлх см зузаан бороо ороод байгаагийн зэрэгцээ ирэх 48 цагийн хугацаанд бороо зогсохгүйг холбогдох албаныхан анхааруулаад байгаа юм. Үерийн уршгаар 5 хүн амиа алдаад байгаа тул Ерөнхий сайд Нарендра Моди иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

Их хэмжээний бороо орж байгаатай холбоотойгоор Мумбай хотын онгоцны нислэгүүд цуцлагдсан. Мөн зам болон албан газар, сургууль, цэцэрлэгүүд үүдээ барьсан байна. Түүнчлэн тэнгисийн цэргүүдийг тус хотын хэд хэдэн хэсэгт аврах ажиллагаанд бэлэн байлгах зорилгоор байршуулжээ.

Өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн Энэтхэг, Бангладеш улсад үерийн уршгаар 1200 орчим хүн амиа алдсан байна. "Улаан загалмайн нийгэмлэг"-ийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр үерийн гамшигт нийт 950 мянга гаруй айлын орон гэр сүйджээ.

Хуваалцах